ЗӨВЛӨГӨӨ: Цагаан хувцсаа хэрхэн өнгө оруулах вэ

Admin | 2022-11-23


Бид бүгдэд дахин дахин өмсөөд л баймаар дуртай хувцас гэж байдаг шүү дээ. Харамсалтай нь тэдгээр хувцаснууд, ялангуяа цагаан өнгийн хувцаснууд бохирдож толбо тогтохдоо амархан байдаг билээ.

Гэхдээ та хүсвэл гэрт тань байдаг гарын доорх зүйлсийг ашиглаад өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх боломжтой юм.

Цагаан цамцаа цайруулахдаа нэг цайны халбага хөөлгөгч содыг толботой хэсэгт түрхээд таллаж хуваасан нимбэгээр сайтар үрнэ. Хэсэг хугацааны дараа халуун бүлээн усаар угаахад таны хувцсан дээрх толбо ор мөргүй арилсан байх болно. Энэхүү арга нь цагаан хувцсан дээр шарлаж тогтсон толбыг арилгахад илүү үр дүнтэй ба толбо арилгах явцад бий болсон толбыг ч мөн хөөлгөгч сода, нимбэгний шүүсийг ашиглан арилгах боломжтой юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)