Цай эрүүл мэндэд тустай ч зөв хэрэглээг хэвшүүлэхгүй бол эсрэгээр эрсдэл учруулдаг байна.
Тухайлбал цайг унтахын өмнө ихээр хэрэглэх хэрэггүй бөгөөд учир нь цайнд агуулагддаг кофейн, танин зэрэг бодисууд нь төв мэдрэлийн тогтолцоог цочроон идэвхижүүлдэг тул бөх унтаж амрахад муугаар нөлөөлдөг.
65 болон түүнээс бага градустай бүлээн цай уувал 65-69 градусын халуун цай уусантай харьцуулахад улаан хоолойн хорт хавдар тусах магадлал хоёр дахин багасдаг болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна.
70 болон түүнээс дээш градустай хав халуун цай ууснаар энэхүү төрлийн хорт хавдар тусах магадлал найм дахин ихэсдэг ажээ.
Мөн цайг аягалснаас хойш хоёр минутын дараа уух нь 4-5 минутын дараа уусантай харьцуулахад хорт хавдар үүсэх магадлалыг тав дахин нэмэгдүүлдэг гэнэ.
Тиймээс үдээс өмнө 65-аас бага градустай цайг өдөрт хоёроос доошгүй аягыг ууж байвал эрүүл мэнд, энх амар амьдрахад тань чухал ач холбогдолтой.