Дархлааны тогтолцоо гэдэг нь бидний бие организмд гаднын бичил биет нэвтрэхэд хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлдэг хамгаалалтын механизм юм. Дархлааны тогтолцоо сайн ажиллавал өвчин тусах магадлал төдий чинээ бага байдаг. Гэсэн хэдий ч хүчтэй дархлааны тогтолцоотой байх нь огт өвдөхгүй гэсэн үг биш.
Хооллолт, хөдөлгөөн зэрэг амьдралын хэв маяг, дадал зуршилдаа багахан өөрчлөлт хийх нь вирусийн халдварын эсрэг дархлааны тогтолцоог сайжруулах нөлөөтэй байдаг.
Витаминлаг хоол хүнс хэрэглэх, шингэн зүйл их уух, идэвхтэй хөдөлгөөнтэй байх зэргийг амьдралын хэв маягаа үргэлж зөв байлгах нь дархлаа хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг аж.
Мөн аарц, чацаргана, аньс, нэрс зэрэг бидний уламжлалт хэрэглээнд хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүнд анхдагч болон үндсэн дархлааны эсийг сэргээдэг бодисууд байдаг.