Монголын үндэсний музей Монголд анх удаа виртуал орчинд музейн танхим нээлээ

Admin | 2022-11-27


 

Соёлын яам, Монголын Үндэсний музей, Guyhuk Метаверс хамтран Монголд анх удаа виртуал орчинд Монгол Улсын түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхимыг нээлээ. Мөн “Музейд цахим технологи, инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт панел хэлэлцүүлгийн модератораар Монгол Үндэсний музейн хүний нөөцийн мэргэжилтэн, арга зүйч М.Мөнгөнцэцэг, панеластаар МУИС-ийн багш, профессор А.Энхбаяр, Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг, “Октоган НФТ” ХХК-ийн захирал Н.Батбаяр оролцсон юм. “Бидний бахархал-Монгол Улс /1921-2021/” үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн цуглуулгын багагүй хэсгийг эзлэх ХХ зууны түүхийн цуглуулгыг виртуал орчинд бодит мэт бүтээж, үзэгч түмэнд толилуулж байна.

 

Энэ онд Монголын Үндэсний музейгээс 1921-2021 оны үед холбогдох 280 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг дээжлэн “МОНГОЛ УЛС 1921-2021 он” шилдэг үзмэрийн дээжис цомгийг эрхлэн хэвлүүлсэн билээ. Энэхүү цомгийн үзэл баримтлалын дагуу 100 жилийн түүхэнд холбогдох Монголын Үндэсний музейн сор болсон 16 үзмэрийг виртуал үзэсгэлэнд толилуулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)