ЗӨВЛӨГӨӨ: Хумсаа байнга будуулах нь хорт хавдар үүсгэх аюултай

Admin | 2022-11-28


  Охид, эмэгтэйчүүд гарын гоо сайхандаа илүү анхаарах болсон. Ингэхдээ хумсаа арилахгүй, тогтоц сайтай гэдэг утгаар нь гелэн будгаар тогтмол будуулдаг. Энэ нь нэг талдаа гоё сайхан харагдаж, хумсыг бэхжүүлж байгаа мэт боловч  нөгөө талдаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдгийг эмч анхааруулж байна. Энэ нь ялангуяа гоёлын гелэн будалттай холбоотойгоор сүүлийн таван жилд хумсны эмгэг өөрчлөлүүд их бүртгэгдэж байгаа аж. 

Хумс нимгэрээд, өвчлөөд ирэхээр дотоод эд эрхтэн өвчлөх үндэс болдог байна.

Тодруулбал, зарим нэг гелэн будаг хортой бодис ихээр агуулдаг. Тийм учраас гоо сайханчийн ашиглаж байгаа будгийн орц зэргийг сайтар уншиж танилцаж байхыг зөвлөж байна. Жишээ нь: ибутилфталат, толуол болон формальдегид агуулсан эсэхийг шалга. Эсвэл “хортой гурвал” байгаа юу гэж асуугаарай. Мэргэжлийн хүн юуны тухай асууж байгааг сайн мэднэ. Эдгээр химийн бодис астма, тэр ч бүү хэл хорт хавдар үүсгэх аюултай ажээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)