Эрх зүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд ХБНГУ-тай хамтарна

Admin | 2022-11-28


  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн албан айлчлалын үеэрээ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин болон Берлин хотын Хууль зүйн сайдтай уулзаж, санал солилцлоо.

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин Монгол Улсын хувийн эрх зүйн шинэчлэлийг онцгойлон сайшааж, цаашид Монгол Улсын эрх зүйн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Харин ХБНГУ-ын Берлин хотын Хууль зүйн сайдтай шүүхийн цахимжуулалт болон цахим хавтаст хэргийг хэрхэн бүрдүүлэх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх болон түүний давуу, сул талуудын талаар санал солилцож, сайн туршлагаас судлав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)