Амны хөндийн эрүүл мэнд нь бүх хүмүүст маш чухал бөгөөд энэ нь бидний амьдралын чанарыг дээшлүүлж, сайхан инээмсэглэлийг бий болгодог.
Амны хөндий гэдэг тэр хүний толь, эзнийхээ илэрхийлэл байдаг. Өвчтэй шүдтэй хүнийг эрүүл шүдтэй хүнтэй харьцуулаад үзэхэд өвчтэй шүдтэйгийнх нь дотор эрхтэн бүгд өвчлөлтэй байх аж.
Нэг араа шүд дутуу байхад л хүний зажилах коэффицент 30-40 хувиар буурдаг учраас ходоодны үйл ажиллагаанд ачаалал авчирдаг.
Мөн шүд дутуу байх нь нүүрны гоо сайхан талаасаа хөгшрөлтийн үйл явцад нөлөөлж хацар унжих, нүүрний тэгш хэм алдагдахаас гадна идэх зүйлээ дутуу боловсруулж, мэдрэлд хүртэл нөлөөлдөг юм байна.
Шүд нь өвчлөлтэй хүний чих нь бөглөөтэй, хулхи гоожсон, хамар битүү, эсвэл хоолой нь махтай, ангинатай, уушгины архаг бронхиттой, гэдэсний хямралтай байх нь элбэг.