Дарханы шатахуун түгээхэд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн сураггүй болжээ

Admin | 2022-12-01


     Дархан-Уул аймгийн Дархан сумын шатахуун түгээхэд гарсан галын улмаас нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, хоёр хүн олдоогүй байна.

Тодруулбал, өнөөдөр "Тэс Петролиум" шатахуун түгээх газарт 2000 тонны багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатжээ.

Тухайн үед гурван шатахуун түгээгч байсан бөгөөд гал гарах үед ээлжээ солилцож байжээ.

Галыг унтраахаар гал түймэр унтраах, аврах 22 болон 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 болон 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа аж. Мөн галыг унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай байгаа учир Улаанбаатар, Эрдэнэт хотоос техник болон гал унтраах багийнхан ирсэн байна.

Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж байгаа гэж мэдээллээ.

Эх сурвалж: DBS телевиз

гадаа нарын зураг байж магад

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)