Дархан-Уул аймгийн Дархан сумын "Тэс петролиум" шатахуун түгээхэд гарсан галын улмаас нэг хүн амиа алдаад байна. Тухайн үед ээлж солилцож байсан хоёр шатахуун түгээгч мөн олдоогүй байгаа аж. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Мөн Эрдэнэт зэрэг ойрхон аймгуудаас нэмэлт хүч ажиллаж байна. Галыг аюулгүй болгохоор ажиллаж байгаа бөгөөд нэн тэргүүнд ойр орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлээд байна" гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн тус онцгой байдлын албан хаагчдад "Петровис" компани дизель түлшээр дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа аж. Энэ нь улсын хэмжээнд дизель түлш хомсдсон энэ үед иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад хүргэж буй том дэмжлэг юм. Ямартай ч шатахуун түгээхэд гарсан галыг унтраахаар бүх шатны байгууллагууд хамтран ажиллаж байна.