Нэг үгэнд хоёр алдаа гаргадаг хүнээр 60 сая ам.долларын төсөл удирдуулна гэхээр ИТГЭЛ ТӨРӨХГҮЙ байна

Admin | 2022-12-01


   Сэлбэ голыг тохижуулах, голын усыг нэмэгдүүлэх төслийг БНХАУ-ын 60 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр болсон. Төслийг Б.Цэцэг буюу цахим орчинд олон дагагчтай өнөө цагийн инфлүүсэр гэгдэх эмэгтэй удирдахаар болсон. Бүр төслийн урсгал зардалд зориулж 3.1 тэрбум төгрөгийг нийслэлийн ирэх оны төсөвт суулгахаар өчигдөр хэлэлцсэн. Урсгал зардалд гэдэг үгийг НИТХ-ын үеэр тодорхой хэлж байна билээ. Гэхдээ хэдэн өдөр уг эмэгтэйг олон нийт цахим орчинд хүчтэй шүүмжилсэн учраас урсгал зардлыг төсвөөс хассан шийдвэр гаргав бололтой.

Сэлбэ голын төсөл бол цуцлагдаагүй. Гэхдээ 60 сая ам.долларын энэ том төслийг удирдаад 1.5  сая хүн амын ундны усыг аварна гэхээр Б.Цэцэгт нэг л итгэл төрөхгүй байна.

Сошиал инфлүүсэр гэдэг шинэ нэр томьёогоор өөрийгөө тодорхойлогчид дунд tsesteg byambaa эрэмбэ булаацалдан гарч ирсэн. Энэ цагийн инфлүүсэр бол дээхэн үеийн нийгмийн соён гэгээрүүлэгч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин зэрэг эрхмүүдтэй өөрсдийгөө жиших болсон. Угтаа нийгмийн хөтөч, шинэ үеийн манлайлагч гэсэн үг л дээ. Гэхдээ түүхийн бүхий л үеийн нийгмийн манлайлагчидтай энэ цаг үеийн манлайллыг жишихэд боловсрол болоод бусад бүхий л талаараа алд дэлмийн зөрүүтэй ажиглагдаж байна. Нэг үг бичихдээ хоёр алдаа гаргаж байна. Түүнийг нь олон мянган дагагчид нь андахгүй биз. Наад захын бичгийн боловсролгүй хүнээр бүхэл бүтэн улс гэрээлэн зээл авч санхүүжүүлж буй төслийг удирдаж чадах уу.

Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр үсгийн алдаатай хүн тооны маш том алдаа гаргадгийг хүн бүхэн мэднэ. Тооны ухаанд том алдаа гаргах хүнд 60 сая ам.доллар хариуцуулаад нийслэлчүүдийн ундны усыг даатгах гэж байгаа бол энд тийм ч гэрэл гэгээтэй ирээдүй харагдахгүй байна. Таван үг битгий хэл нэг үг бүтэн алдаагүй зөв бичиж чадахгүй хүнээс юу ч хүлээх хэрэггүй гэсэн үг. Харин түүний өөрийн цахим хуудсандаа юу хийх нь түүний эрх гэдгийг энд дурдах илүүц биз. Ер нь Монголчууд ундны усаа нэмэгдүүлж чадахгүй инженергүй болтлоо сөхөрчихсөн хэрэг үү. Эсвэл сошиал инфлүүсэрүүд юу дуртайгаа хийдэг болсон цаг уу...

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)