Монголын спортын корпорацаас зохион байгуулж буй Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Спортын 15 холбоог нэгтгэсэн улсын аварга шалгаруулах тэмцээн "Степп Арена" ордонд болох юм. Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зохиогдох спортын төрөл бүр албан ёсны аваргаа тодруулж байгаа бөгөөд хүндийн өргөлтөөр эхэлнэ. Спортын төв ордноос өдөр бүр тогтсон цагийн хуваарийн дагуу "Степп Арена" ордон руу автобус хөдлөх бөгөөд билет авсан болон мандаттай хүмүүст автобус үнэгүй аж. Мөн тус тэмцээнийг Монгол тв, Тэнгэр тв, MNB спорт, ETV телевиз шууд дамжуулах юм байна. Тэмцээн маргаашнаас энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
1085 автобус утасгүй интернэттэй болно
tentsver.mn | 47 минутын өмнө
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 5 цагийн өмнө
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14