Монгол бүсгүй Ц.Ариунзаяа "Neon Makeup" төрөлд дэлхийн аварга боллоо. Мэргэжлээрээ 9 дэх жилдээ ажиллаж байгаа тэрээр БНСУ болон Тайваньд театр, кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцсан бөгөөд гоо сайхны DIVA академийг үүсгэн байгуулагчдын нэг юм.
Ц.Ариунзаяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлийн неон гэрлийг ашигласан бүтээл хийж гүйцэтгэн аваргын алтан медаль хүртжээ. Гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд 50 гаруй орны 3 мянга гаруй хүн оролцжээ. Ц.Ариунзаяа олон улсын тэмцээнд анх 2019 онд хуримын нүүр будалтын төрлөөр оролцож 8 дугаар байрт орж байв.
Тэрээр одоо олон улсын тэмцээнд шүүгчээр мөн оролцох болсон байна. “Энэ бол дөнгөж эхлэл гэдгийг ойлгож байна. Цааш улам илүү ихийг бүтээж, Монголын makeup төрлийг дэлхийн түвшинд хүргэх маш их үүрэг хариуцлага ирж байна” хэмээн тэрээр сэтгэгдлээ хуваалцаад “Хүн өөрийн зорьсон зорилго мөрөөдөлдөө хүрч болдог юм байна. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай, бүтээлч байх нь биднийг амжилтад хөтлөн хүргэх гүүр болдог юм” хэмээн ярьжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Улаанбаатар марафон 2024"-ийн гүйлтийн замын маршрутыг тани...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 6 цагийн өмнө
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 2 Жилийн өмнө