Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр 17 дахь өдрөө үргэлжилсэн билээ. Энэ үеэр “Вертекс майнинг партнер” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Х.Лхамсүрэнг шүүхээс гэрчээр дуудсан бөгөөд улсын яллагч асуулт асууж дараах хариултыг авсан юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болсон. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар юм. Аялагч Ө.Батбаяр нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамт аяллын нэвтрүүлэг хийн, өнгөрсөн хугацаанд дөрөө харшуулж ирснийг олон нийт мэднэ. Тэгвэл “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг гэх зэрэг мэдээллийг хэвлэл, мэдээллийн байгууллагууд ил болгож нийтэд мэдээлсэн билээ.
Ингээд тус гэрчийн хариултыг хүргэж байна.
- “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хувьцааг ямар иргэн, хуулийн этгээд эзэмшиж байгаа вэ?
- "Глобал майнинг сервис" ХХК эзэмшдэг.
- "Глобал майнинг сервис" ХХК-ийн хувьцааг хэн эзэмшдэг вэ?
- Бямбасүрэн гэж хүн эзэмшдэг.
- Хассуурийн Ганхуяг гэж хүн “Вертекс майнинг партнер” ХХК ямар харилцаа холбоотой вэ. Тус компаниас ашиг хүртдэг үү?
- Харилцаа хамаарал байхгүй ээ.
- Түрүүн таны өгсөн мэдүүлгээр Х.Ганхуягын данс руу 470 сая төгрөгийг “Вертекс майнинг партнер” ХХК-ийн данснаас шилжүүлээд байгаа. Энэ ямар учиртай вэ?
- Бид "Хера экуйпмент" ХХК-аас зээлээр авсан тоног төхөөрөмж, сэлбэгийн төлбөрийг шилжүүлсэн. Тус компани хувьцаа эзэмшигч Х.Ганхуягаас зээлсэн төлбөрийг өмнөөс нь шилжүүлсэн гэсэн үг.
- "Хера экуйпмент" ХХК-аас авсан мөнгө юм уу. Х.Ганхуягаас авсан мөнгө үү?
- "Хера экуйпмент" ХХК-аас авсан мөнгө. Тус компанийн хүсэлтийн дагуу гэрээ хэлэлцээрээ хийгээд Х.Ганхуягийн данс руу шилжүүлсэн.
- Хөгжлийн Банктай байгуулсан гэрээнд шинэ тоног төхөөрөмж худалдаж авахыг заасан байдаг. Шинэ тоног төхөөрөмж худалдаж авахгүйгээр "Хера экуйпмент" ХХК-аас хуучныг худалдаж аваад байдаг нь ямар учиртай вэ?
- "Хера экуйпмент" ХХК-аас дахин санхүүжилтээр 13 техник, шинээр худалдан авах 15 техник гээд нийт 28 техник худалдаж авах гэрээ байгаа. Дахин санхүүжилт гэдэг нь бид худалдаад авсных, шинээр гэдэг нь манай компани ашиглаагүй техникийг худалдаж авсан. Тэгэхээр шинэ техник гэж ойлгож болно.
- Хөгжлийн Банкнаас “Вертекс майнинг партнер” ХХК-ийн авсан 33 тэрбум төгрөгийн зарим санхүүжилт "Хера экуйпмент" ХХК-ийн бусад банк бус санхүүгийн байгууллагын өр төлбөрийг төлж барагдуулаад байгаа нь ямар учиртай вэ?
- Манай "Хера экуйпмент" ХХК-тай техник худалдаж авах гэрээ хийсэн. Үүний дагуу санхүүжилтийг Хөгжлийн Банк "Хера экуйпмент" ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Манай компани техник төхөөрөмжөө бүрэн хүлээж авсан. "Хера экуйпмент" ХХК-ийг юунд зарцуулсанг би мэдэхгүй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06