Монгол, БНСУ-ын хамтын бүтээл найруулагч Б.Батбаатарын “Сүүдрээр гэтэгч” уран сайхны кино энэ сарын 14-нд буюу баасан гарагт нээлтээ хийх гэж байна. Уг кинонд БНСУ-ын 10 гаруй жүжигчин тоглосон бөгөөд гол дүрд Lee Seol Goo, Sa Woo, Yang Do Hyun, Min Ji Hyuk, Kim Sul Hee нар тогложээ. Харин Монголын талаас жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Батбаатар, Д.Мөнхтөмөр, Д.Баярчимэг нар гол дүр бүтээжээ. Энэхүү кинонд олон улсад онц ноцтой гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжлагдаж буй Эрик Жу нүүр солиулах мэс засал хийлгэж, харын шидийн хүчээр ой дурсамжаа ховстуулан сураггүй болно. Эрэн сурвалжлах сэтгүүлч Хеон Бин, Эрик Жуг хайж Улаанбаатарт ирнэ. Хеон Бин учир битүүлэг хэргийн гэрч болоод зогсохгүй далд ертөнцийн итгэмээргүй зүйлс түүнд тохиолдсон байдаг.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Улаанбаатар марафон 2024"-ийн гүйлтийн замын маршрутыг тани...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2 цагийн өмнө
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 8 цагийн өмнө
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14