Монгол улсын иргэн бүр итгэл үнэмшилтэй байж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэх үндсэн эрх нь үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө байдаг. Тиймээс ч сүүлийн үед жагсаал цуглааны давтамж ойртож байгааг судлаачид хэлэх боллоо. Тэгвэл IRIM судалгааны хүрээлэн, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн судлаачид сүүлийн 10 жилд болсон жагсаал цуглааныг судлан, анализ хийн, судалгааны тайлангаа нэгтгэжээ.
Тайлантай танилцах явцад тайван замаар хийгдсэн жагсаал цуглааны ихэнх нь нийгмийн хэв журам алдагдах, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсэх, албадан тараагдах эрсдэлтэй байдгийг тэмдэглэсэн байв. Тэгвэл энэ нөхцөлд байдал үүсгэлгүй, шаардлагаа тавьж, эрх баригчдад нөлөөлөхийн тулд яах ёстойг дараах зөвлөмжөөр гаргажээ. Үүнд:
- Хэт сэтгэл хөөрөл, хөдлөлд автахгүйгээр, бодитой, үндэслэлтэй, албан ёсны тодорхой шаардлагыг тавих.
- Жагсаал зохион байгуулагч, оролцогчийн хувьд цагдаагийн байгууллага, албан хаагчаас тавьж буй шаардлага, танилцуулсан үүрэг, зөвлөмжтэй танилцаж, тайван байдлыг эрхэмлэх, хамтран ажиллах.
- Тухайн жагсаал, цуглааныг зохион байгуулалттайгаар үймүүлэх, гутаах, зөрчил, сөргөлдөөн гаргах зорилготой бусад этгээдийн эсрэг цагдаагийн байгууллага, албан хаагчтай хамтарч, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах.
- Согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан, сэтгэцийн өвчтэй, өндөр стресстэй хүмүүс байгаа эсэхийг ажиглах, энэ төрлийн хүмүүсийг жагсаал, цуглааны үйл явцаас тусгаарлах.
- Олон нийтийг эмх замбараагүй, үймээн самуунд өдөөн хатгасан уриалга, үг лоозон ашиглахгүй байх.
- Жагсаал, цуглааныг төлөвлөсөн тодорхой цагт дуусгаж байх.
-
Монгол улсад сүүлийн гурван жилийн хугацаанд (2020-2023) 735 удаагийн жагсаал, цуглаан бүртгэгдсэн байна. Үүний 649 нь нийслэл Улаанбаатар хотод, үлдсэн 87 нь орон нутагт бүртгэгджээ.
- Жагсаал зохион байгуулагч, оролцогчийн хувьд цагдаагийн байгууллага, албан хаагчаас тавьж буй шаардлага, танилцуулсан үүрэг, зөвлөмжтэй танилцаж, тайван байдлыг эрхэмлэх, хамтран ажиллах.
- Тухайн жагсаал, цуглааныг зохион байгуулалттайгаар үймүүлэх, гутаах, зөрчил, сөргөлдөөн гаргах зорилготой бусад этгээдийн эсрэг цагдаагийн байгууллага, албан хаагчтай хамтарч, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах.
-
Монгол улсад сүүлийн гурван жилийн хугацаанд (2020-2023) 735 удаагийн жагсаал, цуглаан бүртгэгдсэн байна. Үүний 649 нь нийслэл Улаанбаатар хотод, үлдсэн 87 нь орон нутагт бүртгэгджээ.
- Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль, бусад хууль тогтоомжтой сайтар танилцаж, мэргэжлийн хуульч өмгөөлөгчөөс зөвлөгөө авах, хамтран ажиллах.
- Нийтийг хамарсан арга хэмжээ болон бусад жагсаал цуглааны хуваарь, үзвэрийг судалж томоохон арга хэмжээтэй давхцуулан зохион байгуулахгүй байх.
- Жагсаал зохион байгуулагч, оролцогчийн хувьд цагдаагийн байгууллага, албан хаагчаас тавьж буй шаардлага, танилцуулсан үүрэг зөвлөмжтэй танилцаж, тайван байдлыг эрхэмлэх, хамтарч ажиллах.
- Бусдын үзэл бодол буюу өөр үзэл бодол илэрхийллийг хүлээн зөвшөөрөх, тэвчээртэй хандах.
- Албан ёсны мэдэгдэл, шаардлагыг зохих ёсны дагуу бичгээр холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хуулийн хүрээнд шаардлага тавих.
- Жагсаал цуглааны үйл явцыг баримтжуулсан техникийн болон санхүүгийн тайланг гаргах.
- Хууль хяналтын байгууллагад дуудагдсан, саатуулагдсан, баривчлагдсан тохиолдолд өмгөөлөгчгүй мэдээлэл өгөхгүй байх бөгөөд хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэхээ мэдэгдэх.
-
Жагсаал, цуглааны хамгийн чухал хэсэг бол зохион байгуулагдаж буй үе шат байдаг аж. Энэ үе шатыг төлөвлөсний дагуу, зөв арга хэлбэрээр, үр дүнтэй зохион байгуулах эсэхээс жагсаал, цуглааны зорилго, үр дүн шууд хамаардаг аж. Асуудлыг үүссэн хойно нь бус үүсэхээс нь уртаж сэргийлж, иргэдийг мэдээ мэдээллээр хангах нь хэвлэл мэдээлэлийн үүрэг байдаг. Тиймээс энэхүү судалгаа болоод зөвлөмжтэй заавал танилцаарай.
https://online.fliphtml5.com/ulnsy/oidg/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1_AY0mwMnYfo2fLitCo2ADj4b9PIj7xguz5vJktRbCcZ_R6CBAPosRfBE_aem_AV8IDfaWntkpEN9B_hfVH3osGqRyr0LGW2GNxJiWijjYJcrRLWnqmw4YuxelowBoS3EEsMvwsonVIQGE1zG483Pa#p=1
https://online.fliphtml5.com/ulnsy/zowq/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0TFwA4jXpmyH3YiG0-QY6-HXo9BrNBresuyYMemqcSpydZw-uZ22kSP74_aem_AV_zNNRiZPnZ5f9pBLCAsYE_bQlYV4zVUZd7tCmRfkrNvW9HgaXMRSEbpy4KRSfJmSFuReby2uIIsR2Y_DiPeTZ3#p=1 - Согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан, сэтгэцийн өвчтэй, өндөр стресстэй хүмүүс байгаа эсэхийг ажиглах, энэ төрлийн хүмүүсийг жагсаал, цуглааны үйл явцаас тусгаарлах.
- Олон нийтийг эмх замбараагүй, үймээн самуунд өдөөн хатгасан уриалга, үг лоозон ашиглахгүй байх.
- Жагсаал, цуглааныг төлөвлөсөн тодорхой цагт дуусгаж байх.
- Кейс судалгааны тайлан
- Иргэдэд зориулсан гарын авлага
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13