Өнгөрсөн намар Ф.Достоевскийн "Гэм зэм" роман пост драмын жүжиг хэлбэрээр монгол үзэгчдэд хүрсэн. Уран бүтээлчдийн багт "Орфей" театр, найруулагч М.Батболд, зохиолч Я.Баяраа нар ажилласан билээ.
Тэгвэл М.Батболд найруулагч М.Булгаковын "Мастер Маргарита хоёр" романыг энэ онд багтаан, жүжиг болгохоор ажиллаж эхэлжээ. Зөвлөлтийн үед бичигдсэн ч бодит амьдрал, ид шид, бурхан буг, хайр сэтгэл гээд олон сэдвийг задгай сэтгэлгээгээр сүлэгдсэн энэ зохиол драм болно гэхэд тун амаргүй.
Найруулагчаас тодруулахад "Бид судалгаагаа эхлүүлээд л явж байна. Нүсэр ажил болно. Ирэх намар толилуулах төлөвлөгөөтэй байна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна
tentsver.mn | 14 цагийн өмнө
Улс төр
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асууда...
tentsver.mn | 14 цагийн өмнө





























