Оюу толгойн 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн батламжийг өнөөдөр гардууллаа

Admin | 2022-01-24


Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээг үндэслэж, УИХ Оюу толгойн ордоо Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 103-р тогтоолыг баталсан.

Уг тогтоолд тусгагдсан заалтууд хэрэгжиж эхэлж байна. Өнөөдөр гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийх ёслолын үеэр Оюу толгойн төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд /"Эрдэнэс Оюу толгой ХХК"/ ногдох 2,4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн батламжийг "Туркойс Хилл Ресурсес" компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад гардуулан өглөө. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)