Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон талаар мэдээлэл хийсэн билээ. Ингэхдээ тус банкнаас зээл аваад бүрэн барагдуулаагүй, зээлээ зориулалтын бус ашигласан, зээл төлөхөөс зайлсхийсэн зэрэг 26 компанийн нэрийг олон нийтэд зарласан. Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул дээрх компаниудтай шат дараалсан арга хэмжээ авах талаар хэлсэн. Эдгээр компаниас Хөгжлийн банк нийт 841 тэрбум төгрөг нэхэмжилж шүүхэд ханджээ. Тэгвэл ойрын өдрүүдэд дээрх зээлийг авсан компаниуд ямар нэг байдлаар улстөрчидтэй холбогдож байгаа талаар хэвлэл мэдээллүүд нийтлэж, олон нийтэд хүргэсээр байна. Тухайлбал, УИХ-ын асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани 17.7 тэрбум төгрөгийн зээл авсан хэдий ч өнөөдрийг хүртэл зээлээ барагдуулаагүй байгаа юм. Мөн Монгол лсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр “Шинэ яармаг төсөл”-ийн нэрээр “Нью яармаг хаусинг прожект” компаниараа дамжуулж 142.4 тэрбум төгрөгийн зээл авснаас 59 хувийг барагдуулж одоогийн байдлаар 117 тэрбум төгрөгийн өртэй байгаа юм. Энэ мэтчилэн нэрс хөвөрсөөр буй. Хамгийн сонирхолтой нь эдгээр компаниудад тухайн үед зээл олгосон дарга нар хэн байв.
Дээрх зээл олгонсон хугацаанд 2012-2016 онд Н.Мөнхбат захирлаар ажиллахдаа 489 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ. 2016-2019 онд Б.Батбаяр захирлаар ажиллахдаа 215 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон аж. 2019 онд Г.Амартүвшин зургаан сарын хугацаанд ажиллахдаа 66 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Гэхдээ эдгээр 26 компанийн төлөх ёстой 840 гаруй тэрбум төгрөгөөс гадна цаана ахиад 700 тэрбум төгрөгийн найдваргүй зээлдэгчдийн мэдээлэл бий. Үүнийг оны эцсээр зарлах байсан гэсэн яриа байна.
Хөгжлийн банкнаас шүүхэд шилжүүлсэн 25 чанаргүй зээлдэгч
1. “Монгол драй милк” ХХК
2. “Монгема” ХХК
3. “Эрэл” ХХК
4. "Инжир" ХХК
5. Чинис хаан'!A1
6. “Чингис хаан банк” ХХК
7. "Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК,
8. ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төсөл
9. “Монгол эм импекс концерн” ХХК,
10. “Монгол мах экспо” ХХК,
11. “Сонгоулд” ХХК
12. “Зэст-Өндөр” ХХК
13. “Кью Эс Си” ХХК
14. “Енсада истерн” ХХК
15. “Болор шүр” ХХК
16. “Эрд хул” ХХК
17. “Монлаа” ХХК
18. “Ган Хүдэр Орд” ХХК
19. “Дэд бүтэц инженеринг” ХХК
20. "Бэрэн групп" ХХК
21. "Мондулаан трейд" ХХК
22. "Пирамид Орд" ХХК
23. "МБҮ трейд" ХХК
24. "Сэлэнгийн герефорд" ХХК
25. "Сэлэнгийн герефорд" ХХК
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13