Н.ТАВИНБЭХ: Эрчим хүчний хэтрэлтэй адилаар дулааны хэрэглээ нийслэлд 40 хувиар давчихсан явж байна

Admin | 2022-01-27


Өчигдөр оройны 18 цагийн орчимд Амгалан дулааны станцаас залгагддаг дулааны шугам хоолойд гэмтэл гарч түүнээс хангагддаг айлуудын дулаан, ус доголдсон. Тухайлбал, хүчдэлийн хэлбэлзэл гарсантай холбоотойгоор дулааны шугам дээр хагарал үүссэн байна. Гэмтэл гарснаас болж айл өрхүүдийн усыг тасалж засварлажээ. Гэмтлийг шөнийн 02 цагт дууссан бөгөөд одоо дулаанаа өгөх гэж байгаа талаар албан эх сурвалж хэллээ. Дулааныг гэнэт өндөр температуртай өгч болохгүй учир 82 хэмийн дулаантай ус түгээж эхэлж байна. Хэвийн горимдоо 110-120 хэм байдаг байна. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Зарим өрхүүдийн хэрэглээг хангахын тулд ТЭЦ-4-өөс авсан. Нийслэлийн хэмжээнд 390 км төв магистралын дулааны шугам байдаг. Үүний 70 хувь нь ашиглалтын хугацаа дууссан солих шаардлагатай байгаа. Эрчим хүчний хэтрэлтэй адилаар дулааны хэрэглээ нийслэлд 40 хувиар давчихсан явж байна. Тиймээс цаашид дулааны шугам сүлжээний гэмтэл үүсч болзошгүй" гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)