Камила Валиеваг олимпод оролцуулах эсэх шийдвэрийг өнөөдөр танилцуулна

Admin | 2022-02-13


Спортын арбитрын шүүх (CAS) өнгөрсөн Ням гаригт Олимпийн уран гулгалтын аварга Камила Валиевагийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцсэн байна. Шүүхийн ерөнхий нарийн бичгийн дарга Матье Рибе сэтгүүлчдэд "Асуудлыг удаан хэлэлцлээ. Би түүний үр дүнгийн талаар тайлбар хийхгүй. Бид шийдвэрээ нэг, хоёр, гурван цагийн дараа (орон нутгийн цагаар) сайт дээрээ зарлана гэж найдаж байна" гэж мэдэгджээ.

CAS ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг Бээжингийн өвлийн олимпийн наадамд оролцуулах эсэх тухай шийдвэрээ хоёрдугаар сарын 14-ний Даваа гаригт зарлана гэж мэдэгджээ. Тус шүүхийн цахим хуудаст өнгөрсөн Бямба гаригт "Шийдвэрийг хоёрдугаар сарын 14-ний Даваа гаригийн үдээс хойш талуудад танилцуулах төлөвтэй байна" гэж мэдээлсэн байна.

Тус мэдээлэд "Шийдвэр Ням гаригт Бээжингийн цагаар 20:30 цагт гарна" гэж онцлон тэмдэглэжээ.

Олон улсын тэшүүрийн холбоо мөн К.Валиевагийн асуудлаар CAS-д гомдол гаргасан бөгөөд түүнийг ОУОХ, WADA-ийн гомдлын хамт бүртгэж, гурван гомдлыг хамтад нь авч хэлэлцэхээр болсон байна. К.Валиевагийн сэргээшийн асуудалтай холбоотой хэргийн арбитрчаар Итали, Америк, Словенийн шүүгч нар томилогджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)