Камила Валиева маргааш тэмцээндээ оролцоно

Admin | 2022-02-13


Спортын арбитрын шүүх ОХУ-ын уран гулгагч Камила Валиевад холбогдох асуудлаар ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын тэшүүрийн холбооноос гаргасан гомдлыг авч хэлэлцэхгүй гэж шийдсэнээ саяхан танилцууллаа. Ингэснээр К.Валиева маргааш эхлэх эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээндээ оролцох боломжтой болж байна. Эмэгтэй ганцаагрчилсан төрлийн богино үзүүлбэр 15-нд, шийдвэрлэх үзүүлбэр 17-нд болох хуваарьтай.

Камила Валива нь энэ сарын 7-ны өдөр болсон багийн тэмцээнд түрүүлсэн ч өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд өгсөн шинжилгээнээс нь триметазидин хэмээх эм илэрсэн гэдэг мэдээлэл гэнэт цацагдаж, улмаар дээр дурдсан байгууллагууд 11-ний өдөр Спортын арбитрын шүүхэд хандаад байсан билээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)