"Бээжин-2022": Хоккейн тэмцээний эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тоглолтод Канадын шигшээ баг хожсоноор олимпын аварга боллоо

Admin | 2022-02-17


"Бээжин-2022" өвлийн олимпын XXIV наадмын хоккейн тэмцээний эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тоглолтод Канадын шигшээ баг АНУ-ыг 3:2-оор хожсоноор олимпын аварга цолыг 5 дахь удаагаа хүртлээ. Тус баг өмнө нь 2002, 2006, 2010, 2014 онд олимпын аварга болсон юм.

Канадын эмэгтэй шигшээ баг 1998, 2018 оны олимпын мөнгөн медаль, Дэлхийн аваргын 11 алт, 8 мөнгө, нэг хүрэл медальтай дэлхийн шилдэг багийн нэгд зүй ёсоор ордог билээ.

"Агч модны" орны багийн ахлагч Мари-Филип Пулен өнөөдөр 2 гоол хийж, 1 дамжуулалт өгч багийн лидер тамирчин ямар чухал үүрэгтэйг харуулж чадлаа. Түүний хувьд олимпын 3 алт, нэг мөнгөн медальтай болоод байна.

Финланд бүсгүйчүүд Швейцарын шигшээ багийг 4:0-ээр илүүрхэн хожиж хүрэл медаль хүртлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)