
Өнөөдөр “Монгол цэргийн өдөр”, “Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан 12:00 цагт эхэлнэ. Барилдаанд оролцохоор бүртгүүлсэн 256 бөхийн нэрийг өчигдөр/2022.03.16/ Монголын Үндэсний Бөхийн холбооноос зарласан.
Гэвч бөхчүүдийн нэрсийн жагсаалтад Монгол Улсын даян аварга Н.Батсуурийн нэр байхгүй, өөрөөр хэлбэл тэрбээр барилдаанд оролцохоор бүртгүүлээгүй аж.
Эргэн сануулахад, Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдаанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нарыг допингийн асуудлын улмаас зодоглуулаагүй. Харин түүнээс хойших барилдаанд оролцож болно гэсэн шийдвэрийг МҮБХ-оос гаргасан байдаг.
“Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн...
Posted by Монголын Үндэсний Бөхийн Холбоо - Монгол Бөхийн Өргөө on Wednesday, March 16, 2022
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ногоон автобусны асуудлаар БНСУ-ын хоёр иргэнийг баривчилжээ
tentsver.mn | 10 цагийн өмнө


"Но"-той ногоон автобусны ард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан...
tentsver.mn | 10 цагийн өмнө


Албан тушаалаа өгөөд хариуцлагаас мултардаг үзэгдлийг зогсоо...
tentsver.mn | 11 цагийн өмнө

























