"Их 7"-ийн орнууд болох Их Британи, Герман, Итали, Франц, Канад, АНУ, Японы удирдагчид ОХУ-ын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Энэхүү нөхцөл нь одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй гэрээний заалттай зөрчилдөж байна гэж тэд үзсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найрсаг бус орнууд руу нийлүүлж буй хийн төлбөрийг рубль рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Төв банк, “Газпром” компан болон Засгийн газартаа энэ сарын 23-нд даалгасан.
ОХУ буяны үйлс хийж, байгалийн хийгээ Европт үнэ төлбөргүй нийлүүлэх төлөвлөөгүй байгаа бөгөөд Европын Холбоо хий нийлүүлсний төлбөрийг рублиэр төлөхөөс татгалзсан тохиолдолд Москва нөхцөл байдлыг судалж, цаашдын шийдвэрээ гаргах болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков даваа гарагт Америкийн телевизийн "PBS" телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 2 Жилийн өмнө