Бразил улсын Төв банкны ажилчид инфляцын өсөлтийн эсрэг ажил хаялт зарлаад сар орчим хугацаа өнгөрч. Үүний эсрэг төр засаг нь арга хэмжээ авч чадахгүй байгаа бололтой. Гэтэл тэнд байгаа Бразил улсын төлөө энд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар санаа зовж сууна. Өнгө ижил дүр зураг улс оронд нь үүсчихээд байхад шүү дээ. Ч.Хүрэлбаатар эдийн засаг өнөөдрийн байдалд хүрч элгээрээ “хэвтэх”-д гол нөлөөлсөн хүн. Учир юу гэвэл Ч.Хүрэлбаатар 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2017-2020 оны хооронд Сангийн сайдаар ажилласан. Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа гээд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын санхүүгийн удирдлагыг он удаан жил гартаа атгаж яваа хүн.
Товчхондоо Монголын санхүүгийн салбарын гол тоглогч нь тэр өөрөө. Улс орны эдийн засаг, төсөв мөнгөтэй холбоотой шийдвэр бүхэн Ч.Хүрэлбаатарын нүдээр дамжиж, гарын үсгээр баталгаажиж ирсэн. Тэгвэл түүний хэрхэн ажиллаж ирсэн үр дүн монголын ард түмний амьдрал бэлхэн хэлээд өгнө биз ээ.
Эрхэм гишүүн хүний нутгийн санхүүд санаа зовж суухаар өөрийн улс орноо өндийлгөх ганц ч болов ажил хийгээсэй билээ.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13