Т.ДОРЖХАНД: УИХ-ын 76 гишүүний тоог нэмье

Admin | 2022-04-19


Үндсэн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүд болон зарим намын төлөөлөл Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд сонгуулийн тогтолцоог өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх санал гаргаж байгаа дуулгав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдал маш хүнд байна. Өнөөдөр Засгийн газраас төсвийн тодотгол барих юм байна. Үүсээд буй нөхцөл байдлыг үндсээр нь шийдэх болжээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг улс төрийн бүх хүчнийг хамруулж яаралтай ярилцъя гэж байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг яаралтай хэлэлцэх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцье.

76 гишүүний тоог нэмье. Судалгаагаар гишүүдийн тоо хамгийн багадаа 150-215 гэдэг тоонууд гарч ирж байна. Ингэснээр нэг УИХ-ын гишүүн дээр ирэх кнопын эрх мэдэл буурна.

Үр дүнд нь авлига буурна. Залуучуудаа парламентад оруулж ирэх хэрэгтэй” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)