Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тус салбарт хийгдэж буй цахим үйлчилгээ, цахим гарын үсэгтэй холбоотой шинэчлэл, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр биеэр ирж, цаасаар өгч, нийгмийн даатгалын дэвтэр дээр нь тамга дарж, баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулаад тухайн байгууллагын нягтлан тайлангаа цахимаар явуулахдаа байгууллагын цахим гарын үсгээр түүнийгээ баталгаажуулдаг тул заавал нийгмийн даатгалын хэлтэс дээр ирж, баталгаажуулах шаардлагагүй. Хэрвээ цахим гарын үсэг байхгүй бол жилдээ хоёр удаа заавал ирж, цаасаар нь баталгаажуулах хэрэгцээ шаардлага байгаа. Гэхдээ ирэх онд иргэн бүрт цахим гарын үсэг олгож, хэрэглээг нэвтрүүлж байгаа учир цаашид энэ мэтчилэн тайлангуудаа цахим гарын үсгээр баталгаажуулж, биеэр хэлтэс дээр ирэх хэрэгцээ шаардлага байхгүй болж байна гэсэн үг. Нийгмийн даатгалын хувьд цахимжуулалт маш сайн хийгдсэн. Нийгмийн даатгалын сайн дурын гэрээгээ цахимаар байгуулах, төлбөрөө цахимаар төлөх гэх мэт ажлууд хийгдэж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт “e-Mongolia” аппликейшнд нэгдэж, нэвтэрсэн байгаа. Энэхүү үйлчилгээ нь дээрээсээ хоёрт буюу вакцинжуулалтын гэрчилгээний дараах түгээмэл үйлчилгээнд орж байна. Тус тодорхойлолтыг одоогоор 1.4 сая иргэн цахимаар авсан байна. Нийгмийн даатгалын газраас одоогоор 5 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлсэн байгаа. Түүнээс гадна, хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг халамжийн үйлчилгээнүүд “e-Mongolia”-д орсон байгаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13