Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний сурын харваанд өнөөдөр шилдэг 16 харваач цэц мэргэнээ сорилоо. Үүнээс эмэгтэйчүүдийн харваанд 180 шигшмэл харваач оролцсоноос Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Б.Пунсалдулам 38 оноогоор тэргүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол хүртлээ. Б.Пунсалдулам Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын хүүхдийн харваанд түрүүлж аймгийн мэргэн цол хүртсэнээр харваачийн гараагаа эхэлжээ.
Үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, гарамгай харваач Т.Очироо 39 оноогоор тэргүүн байрт шалгарлаа.