Хятадын Хууль зүйн сайдын цаазын ялыг хойшлуулжээ

Admin | 2022-09-27


Хятадын Хууль зүйн сайд асан Фу Жэнхуад цаазын ял оноосон юм.

Тэгвэл түүний цаазын ялыг хоёр жилээр хойшлуулсан бөгөөд бүх насаар нь хорих ялаар солих боломжтой гэж үзсэн байна.

Фу авлига авсан хэргээр ял сонссон ч хуйвалдааны бүлэгт харьяалагддаг гэж буруутгагдсан байна. Тоймчид Фуг намын их хурлын өмнөх Ши Жиньпиний цэвэрлэгээний хохирогчдын нэг гэж тодорхойлжээ.

Яллах дүгнэлтэд 67 настай Фу сүүлийн 17 жилийн турш Бээжин болон улс даяар хууль сахиулах байгууллагад өндөр албан тушаал хашиж байхдаа авлига авч байсан гэж бичсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)