Өнөөдөр Улсын бүртгэлийн байгууллага төдийгүй Монгол Улсын хувьд түүхэн өдөр болж байна. Учир юу вэ гэвэл Монгол Улс Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага буюу ICAO-ын нийтийн түлхүүрийн санд нэгдсэн 82 дахь гишүүн орон болж, цахим гадаад пасспортыг иргэддээ олгож эхэллээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим үндэстэн болох хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа Монгол Улсын иргэний энгийн гадаад пасспортыг цахимжуулах зорилт ийнхүү биеллээ олж байна. Ирэх 6-р сарын 1-ний өдрөөс эхлээд Чингис хаан нисэх онгоцны буудал дээр E-Gate нэвтрүүлж эхлэх юм.
Ингэснээр Монгол Улсын иргэд гадаадад зорчих болон гадаадаас эх орондоо ирэхдээ шалган нэвтрүүлэх боомтоор хүнтэй харьцахгүйгээр цахим паспортоо тусгай төхөөрөмжид уншуулж, хилийн шалганаар шууд нэвтрэх боломж бүрдэнэ. Түүнчлэн Монгол Улстай харилцан визгүй зорчих орнуудад ч мөн E-Gate төхөөрөмж дээр цахим паспортоо уншуулан нэвтрэх боломжтой.
Цахим гадаад пасспортын загварын тухайд төрийн далбааны улаан өнгийн код бүхий улаан өнгөтэй, 48 хуудастай, хуудас бүр тусгай нууцлалтай, Монгол Улсын төрийн тахилгат хайрхнууд, улаан номд орсон ховор амьтдын зураг зэргийг шингээсэн үндэстнийхээ онцлогийг харуулсан загвартай.
Түүнчлэн олон улсын стандартын дагуу өндөр нууцлалтайгаар эх орондоо хийж байгаа гэдгээрээ онцлог. Иргэд та бүхэн Улсын бүртгэлийн ерөнхий газар болон харьяа дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдээс цахим гадаад паспорт захиалах боломжтой. Мөн иргэдэд сануулж хэлэхэд таны одоогийн ашиглаж байгаа гадаад паспортын хугацаа дуустал хүчин төгөлдөр үйлчлэх юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 18 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14