Буриадын театрын жүжигчин эсэргүүцэл илэрхийлж судсаа ханажээ

Admin | 2023-03-30


Буриадын нийслэл Улаан-Үд хотод Бестужевийн нэрэмжит Оросын драмын улсын театрын жүжигчин Артур Шувалов тайзан дээр судсаа ханажээ. Тэрбээр дайн эсэргүүцсэнийхээ улмаас ажлаас халагдсан уран сайхны удирдагч Сергей Левицкийг ажлаас халсныг эсэргүүцэн ийм үйлдэл хийсэн байна. Шувалов судсаа ханахынхаа өмнө театрын удирдлага Левицкийг дэмжвэл ажлаас нь хална гэж түүнийг болон бусад жүжигчдийг жилийн туршид дарамталж байсан хэмээн мэдэгджээ.

"Жилийн туршид намайг хална гэж сүрдүүлж, доромжилж, ажилгүй, мөнгөгүй байлгаж байсан. Өнөөдөр миний эхнэр Светлана Полянскаяг халлаа. Би үүнтэй эвлэрэхийг хүсэхгүй байна. Намайг өршөөгөөрэй. Вячеслав Михайлович Дьяченко, Наталья Николаевна Светозарова (театрын удирдлага) гэсэн хүмүүс миний үхэлд буруутай" хэмээн Шувалов жүжгийн дараа жүжигчид үзэгчдэд мэхийн ёслохоор гарч ирэх үед мэдэгдээд, судсаа ханажээ. Одоо тэрбээр эмнэлэгт байгаа аж. Оросын драмын улсын театрын уран сайхны удирдагч Сергей Левицкий Украин дахь дайныг шүүмжилснийхээ төлөө жилийн өмнө ажлаасаа халагдсан байна. Тухайн үед олон жүжигчин дайн эсэргүүцэн, театрын барилга дээр байрлуулсан Z үсэгтэй плакатыг буулгаж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)