
Киргизстан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын тамирчин Н.Бат-Эрдэнэ залуучуудын насны 70 кг-ын жинд алтан медаль хүртжээ. Тэрбээр Ираны тамирчинтай аваргын төлөө барилдаж 10:0 оноогоор цэвэр ялснаар залуучуудын дэлхийн аварга болсон байна. Н.Бат-Эрдэнийн жинд таван тамирчин тойрч барилдсан бөгөөд Армени, Туркийн тамирчныг ялж, Казахстаны тамирчинтай 16:4-ын харьцаатай барилдаан дууссанаар төгсгөлийн шатанд шалгарчээ. Манай улсаас 2018 онд ОУХМ Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга болж байсан бол таван жилийн дараа Н.Бат-Эрдэнэ хоёр дахь дэлхийн аварга боллоо.
Эх сурвалж: БТСУХ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-05












Ярилцлага
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө







