"Орос, Монголын газарзүйн шинжлэх ухааны хөгжил: Дэлхийн болон Евроазийн өнөөгийн нөхцөлд хамтран ажиллах боломж” сэдэвт газарзүйчдийн олон улсын XIV эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2023 оны 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж Оросын Нийгмийн Газарзүйчдийн Холбооны ерөнхийлөгч, проф. А.Г.Дружинин, Оросын Нийгмийн Газарзүйчдийн Холбооны дэд ерөнхийлөгч проф. П.Я.Бакланов, Монголын газарзүйн нийгэмлэгийн тэргүүн, “Чингис хаан " одонт, Академич Д.Доржготов, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал Проф. Д.Заяабаатар, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн проф. Е.Батчулуун нар үг хэлж хуралд оролцогч нарт амжилт хүслээ.
Хурлын зорилго нь Орос, Монголын газарзүйн шинжлэх ухааны хөгжил, дэлхийн болон Евроазийн өнөөгийн нөхцөлд хамтран ажиллах боломжийн талаар олон улсын эрдэмтдийн судалгааг танилцуулж туршлага, мэдлэг солилцоход чиглэсэн байна. Хуралд байгалийн нөхцөл, нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам, нийгмийн газарзүйн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн газарзүйн харилцан үйлчлэлийн асуудлуудыг голчлон хэлэлцлээ.
Газарзүйчдийн олон улсын XIV эрдэм шинжилгээний хуралд АНУ, Хятад, Чили, ОХУ, Монгол зэрэг гадаадын 11 улс орон, ОХУ-ын дотоодын 40 гаруй муж хотуудын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл болон Монголын газарзүйн шинжпэх ухааны чиглэлээр судалгаа явуулж байгаа байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцон илтгэлээ хэлэлцүүлсэн байна. Хурлын үндсэн үйл ажиллагаа 2023 оны 09 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд Улаан-Үд хотод зохион байгуулагдсан бол салбар хурал 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод МУИС дээр зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар Оросын нийгмийн газарзүйчдийн холбоо ажиллажээ. Харин хамтран зохион байгуулагчаар Буриадын Улсын Их Сургуулийн дэргэдэх Оросын Нийгмийн газарзүйчдийн холбооны (АРГО) Буриадын бүсийн салбар, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль ашиглалтын Байгалийн хүрээлэн, Оросын шинжлэх ухаан мэдээллийн төв, Дорж Банзаровын нэрэмжит Буриат улсын их сургууль ОХУ-ын талаас зохион байгуулжээ. Монгол улсаас Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн, Монголын газарзүйн нийгэмлэг хамтран зохион байгуулсан байна.
Хуралд оролцогч эрдэмтэн, судлаачид
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 11 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14