Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигт хүч үзэн тоглож буй “Эрдэнэтийн уурхайчид”, “Тэнүүн-Өлзий” багийн тоглолт өчигдөр болсон өндөрлөсөн. Уг тоглолтод “Тэнүүн-Өлзий” баг 90:84-ын харьцаатайгаар хожсон билээ. Харин тоглолтын дараа “Эрдэнэтийн уурхайчид” багийн гишүүн Т.Санчир олны өмнө ёс зүйгүй үйлдэл гарган, багийн тоглогчоо өшиглөж буй бичлэг олон нийтэд тарсан. Тус үйлдлийнхээ төлөө уучлалт гуйсан сэтгэгдлээ өөрийн цахим сүлжээндээ байршуулжээ.
Тэрбээр "Өдрийн мэнд. Өчигдөр орой тоглолт дуусаад ёс зүйгүй үйлдэл гаргасан нь миний буруу! Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусаас уучлалт хүсч байнаа! Яг болсон явдал нь: Манай багийн хувьд лигийн бэлтгэлдээ 9 сараас хойш хамрагдсан. Энэ хугацаанд 8аас 9 удаа шалтгаангүй бэлтгэл таслаж, баг хамт олноо хүндлэхгүй! Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан! Манай багийн 2 тоглогч ар гэрийн асуудалтай, тамирчид дутуу үед ийм шалтгаанаар чухал тоглолтын урд өдөр бэлтгэл тасалсанд бухимдлаа шууд илэрхийлсэндээ дахин уучлалт хүсч байна! Миний бие 2006оноос Дээд лигийн тэмцээнд тоглож эхэлсэн ах нар, багш дасгалжуулагч, баг хамт олныхоо үгийг сонсож хүлээж авч ирсээн. Дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй гэдэгээ үүгээр мэдэгдэж байна!" гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13