Иргэний зориг ногоон намаас нэр дэвшигчид өнөөдөр /2024.06.06/ хэвлэлийн хурал хийлээ.
Тус нам нь нийгмийн олон бүлгээс төлөөлөл оролцуулан нэр дэвшүүлж байгаа бөгөөд нийт таван малчин сонгуульд өрсөлдөхөөр болжээ.
Энэ тухай ИЗНН-аас нэр дэвшигч Э.Пүрэвсүрэн "ИЗНН-тай манай малчдын холбоо хамтраад малчдын дундаас төрд төлөөлөл байх ёстой гэж үзсэн. Малчин түмнийхээ хүсэлтээр Э.Пүрэвсүрэн миний бие болоод манай малчдын дундаас төлөөлөл энэ намд нэр дэвшиж байна. ИЗНН-ыг яагаад сонгосон бэ гэвэл хамгийн гол нь манай малчдыг дэмждэг ганц нам. Манай малчдыг дэмждэг ганц нам. Бидний мөрийн хөтбөлбөрийг мөрийн хөтөлбөртөө нягт тусгасан, малчдаас ирсэн саналыг сонссон. Малчдын төлөөлөл төрд байх ёстой гэж үзсний үндсэн дээрээс ийнхүү нэр дэвшүүлсэн. Миний бие онцгой шалтгааны улмаас сонгуульд нэр дэвшиж байгаа. Малчдад чиглэсэн Шинэ хоршоо хөтөлбөр гарсан. Засгийн газар малчдад чиглэсэн дорвитой үйл ажиллагаа хийлгүй олон жил болж байна. Малчдад чиглэсэн ажлыг малчдаас сонгогдсон иргэд хийх цаг болсон. Тиймээс би одоогийн Засгийн газрыг удирдаж байгаа Л.Оюун-Эрдэнийн тойрогт Л.Оюун-Эрдэнийг амлан авч Зүүн аймагт өрсөлдөхөөр болсон" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
tentsver.mn | 1 минутын өмнө
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын суд...
tentsver.mn | 2024-12-24
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-А...
tentsver.mn | 2024-12-24