"Морин хуур" наадмын шилдгүүдийг энэ сарын 12-нд тодруулна

Admin | 2021-12-05


Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын шилдгүүд энэ сарын 12-нд тодрохоор товлогджээ. “Ковид-19” цар тахлын улмаас 2019, 2020 оны буюу “Морин хуур-33,34” наадам төлөвлөсөн хугацаандаа болоогүй ч өнгөрсөн долоо хоногт 2019 оны наадамд өрсөлдсөн дуунуудаас дээрх өдөр болох гала тоглолтод оролцох болон өнгөрсөн оны наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлийг тунгааж, ирэх ням гарагт Төв аймгийн “Монгол туургатан” театрт шилдгийн шилдгийг нь шалгаруулахаар болжээ.

Тус наадамд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга, С.Ганзориг,   Д.Ширмэнтуяа, Б.Батбаатар, Э.Анхбаяр, соёлын тэргүүний ажилтан, дуучин   Л.Банзрагч, Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, П.Баярцэнгэл, О.Хүрэлбаатар, Б.Гомбо-Очир, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Э. Отгонбат, Г.Энхнаран, Л. Бүүвэйбаатар, Э. Очирсайхан, Б.Дэлгэрбаяр, Г.Алтанхундага, Г.Дарханбаатар, Б.Долгормаа, дуучин Ц.Шинэбаяр, Д.Амартүвшин, Д.Анужин, “Увертура” хамтлаг, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид оролцох аж.

Мөн наадамд тус бүрдээ мэргэжлийн, нийтийн, эстрад гэсэн гурван төрөлд эхний гурван байрыг эзлүүлэх бөгөөд зохион байгуулагчаар Соёлын яам, Соёл урлагийн газар, Төв аймгийн ЗДТГ, Улсын филармони ажиллаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)