М.Уранцэцэг 2021 оны Монголын шилдэг тамирчин, шилдгийн шилдэг тамирчнаар шалгарлаа

Admin | 2021-12-13


Бөртэ чоно” наадмын шилдгээр тодорсон зургаан тамирчнаас Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нийт авсан оноогоороо тэргүүлж, 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодрон шилжин явах цомын эзэн боллоо. Тэрбээр санал асуулгад 142 оноо авсан бол арын өрсөлдөгч Ц.Цогтбаатар 125 оноотой байв.

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн хувьд 2021 он онцгой жил байлаа. Тэрбээр зургадугаар сард Будапешт хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол сар гаруйхны дараа Токиогийн олимпын наадмаас Монголын багийн эхний медалийг эх орондоо авчирсан билээ. Улмаар нэг жилийн дотор олимп, дэлхийн дэвжээнээс медаль зүүсэн анхны тамирчин болсон юм. Мөн Тбилиси, Ташкентийн Их дуулгад дараалан түрүүлсэн билээ.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН - Ц.ЦОГТБААТАР

Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар санал асуулгад тэргүүлж, шилдгийн шилдэг эрэгтэй тамирчны “Бөртэ чоно” шагналын эзэн боллоо. Тэрбээр нэг жилийн дотор жүдо бөхийн гурван Их дуулгад түрүүлсэн анхны бөх болж, дэлхийн чансааг тэргүүлэхэд цөөхөн оноо дутсан нь спортын сэтгүүлчдээс өндөр санал авах үндэс болжээ.

ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН - Д.ОТГОНЖАРГАЛ /чөлөөт бөх/

Чөлөөтийн шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргал 20 настайдаа “Осло-2021” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаар оны шилдэг залуу тамирчнаар шалгарлаа.

ПАРАЛИМПЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН - Э.СОДНОМПИЛЖЭЭ

Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль хүртсэн хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ паралимпын шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн болов.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН - Б.БОЛОРТУЯА /чөлөөт бөх/

Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Б.Болортуяа оны шилдэг эмэгтэй тамирчдын санал асуулгад 80 оноо авч, хоёрдугаар байрт жагсав.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН - М.ЛХАГВАГЭРЭЛ /чөлөөт бөх/

Токио-2020” олимпын наадамд шагналт V байр эзэлж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн М.Лхагвагэрэл спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгад 40 оноо авч, шилдэг эрэгтэй тамирчны гуравт бичигдлээ.

 ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН - САЕИД МОЛЛАЕЙ /жүдо бөх/

Токио-2020” олимпын наадмын мөнгөн медалийн эзэн, Ази тивийн аваргын хүрэл медальт Саейд Моллай оны шилдэг эрэгтэй тамирчны санал асуулгад аман хүзүүдлээ. Спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгад тэрбээр 89 оноо авсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)