Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон "Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан дэлхийн сонгодог зохиол Оскар Уайльдын "Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжгийг хүүхэд багачууддаа толилуулах гэж байна. Тус уран бүтээл нь харааны болон сонсголын бэрхшээлтэй үзэгчид үзэх боломжтой Монгол Улсын анхны тайзны уран бүтээл юм.
Энэхүү “Аз жаргалтай хүү” хүүхэлдэйн жүжиг нь бяцхан үзэгчдэд хийсвэр, өнгөц болон бодит үнэлэмжийн талаарх ойлголтыг өгнө. Аз жаргал гэж чухам юу юм бэ, хаана байдаг, хэрхэн аз жаргалд хүрэх тухай өгүүлэх юм. Жүжиг тавдугаар сарын 27-31-ны өдрүүд болон зургадугаар сарын 1-нд Улсын Хүүхэлдэйн театрт тоглогдоно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ
tentsver.mn | 9 цагийн өмнө
ТОМИЛОЛТ: “Чинь Шыхуан хааны онгоны музейд ажилд орвол энэ н...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.ЦЭРЭНДАГВА: Бүтэн нэртэй, бүлээн сэтгэл...
tentsver.mn | 16 цагийн өмнө
“Эрдэнэс алт ресурс-ийн өнгөрсөн, одоо, ирээдүй” онол, практ...
tentsver.mn | 17 цагийн өмнө
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.4 х...
tentsver.mn | 2024-05-09