Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам 39 дэх удаагаа Улаанбаатар хотод болох гэж байна. Наадмын эхний даваанд хот, хөдөөгөөс 144 шүлэг ирж, тэндээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын төлөө өрсөлдөх аж.
Энэ жилийн яруу найргийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулж байна. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг "Эгшиглэнт эх"-ийн хөргөөр мялаадаг.
Өнгөрсөн жилийн “Болор цом-38” наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлсэн. Харин “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд шалгарч байв.
Тэрбээр өмнө нь News.mn агентлагт өгсөн ярилцлагадаа "Болор цом”-д иртэйхэн шүлэг унших юмсан л гэж боддог. Гэвч би иртэй шүлэг уншаад байна, миний шүлгүүд л иртэй байна гэж хэлээгүй шүү. Үнэхээр цомын эзэн болохыг хүсдэг, яардаг бол өөр алхам хийж болно шүү дээ. Зөндөө арга байж болно.
Би ах, эгч, анд нөхрөө үгүйсгэж, тэд тэгсэн, тэгж авсан гэж байгаа юм биш ээ. Энийг нэг мушгиад, элдэвлээд байх шаардлагагүй. Тэр цом нэг л өдөр шударгаар минийх болно, бариад зогсох болно. Энгийн үед дэлгүүрт байж байдаг шилэн цомыг шударгаар авах нь надад ч, бусдад ч үнэ цэнэтэй болох байлгүй дээ" гэсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13