Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын шүдлэн насны морины уралдаанд 412 шүдлэн бүртгүүлсэн хэдий ч сэрвээний өндрийн стандартыг хангасан 233 хурдан хүлэг уралдлаа.
Үүнээс:
Түрүү магнай: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, "Шунхлай групп"-ийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы тогоруу зээрд халзан үрээ
Аман хүзүү: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн уяач Далайгийн Батбаярын хул
Айргийн гурав: Төв аймгийн Зуунмод сумын уяач Самбуугийн Батдоржийн халтар үрээ
Айргийн дөрөв: Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул, Аймгийн алдарт уяач Сэлэнгэсайханы Галтын хонгор халзан үрээ
Айргийн тав: Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Балдоржийн Баярдожийн хээр үрээ