Бразил улсын өмнөд хэсэгт оршдог Рио Гранде-ду-Сул мужид сүүлийн хэдэн өдөр их хэмжээний бороо орсны улмаас хүчтэй үер буусан. Орон нутгийн албан тушаалтнууд ням гарагт /2024.05.04/ нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийсэн бөгөөд 78 хүн амь үрэгдэж, 115 мянган хүн нүүн суурьшсан гэв.
Тус улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Сильва ням гарагт Рио Гранде-ду-Сул мужид засгийн газрынхаа гишүүдийн хамт хүрэлцэн ирж, орон нутгийн эрх баригчидтай аврах, сэргээн босголтын ажлын тухай хэлэлцжээ.
Лула хэвлэлийн бага хурлын үеэр “Хүнд суртал энэхүү мужийн сүр хүчийг эргээн сэргээх замд саад болохгүй” гэж мэдэгдэв.
Сүүлийн өдрүүдэд орсон хүчтэй борооны улмаас тус мужийн 500 шахам хотын гуравны хоёр нь үерт автсан байна. Бямба гарагт /2024.05.04/ үерийн улмаас 70 гаруй хүн сураггүй алга болсон гэх албаныхан мэдээлж байсан бол энэ тоо ням гарагт 105 болж нэмэгджээ.
Иймээс гамшигт нэрвэгдэн амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм. Ням гарагийн байдлаар 400 мянга гаруй хүн цахилгаангүй гуравны нэг нь ундны усгүй байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06